Онцлох
"АЯ ЭГШГИЙН ЗУРГААН ЖИГҮҮР-2023" ӨСВӨРИЙН ХӨГЖИМЧДИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Уг тэмцээн нь "Хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд Монголын үндэсний хөгжмийг таниулан сурталчлах, суралцах идэвхийг өрнүүлэх, ур чадвараа хөгжүүлэх, харилцан туршлага хуримтлуулах, урын сангаа баяжуулах, ирээдүйн авьяаслаг хөгжимчдийг тодруулах, мэргэжлийн хөгжимчин болох анхны гараагаа нээхэд дэмжлэг үзүүлэх, хүүхдийг хөгжил, оролцоог нэмэгдүүлэх" зорилгоор зохион байгуулагдав.
Тэмцээн Морин хуур, хуучир, ятга, шанз, ёочин, лимби зэрэг ардын хөгжмийн 6 төрлөөр бага, дунд, ахлах насны ангилалд нийт 47 хүүхэд оролцож, шилдгүүлээ шалгаруулан Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгээ гардан авлаа.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт авьяаслаг хүүхэд, багачууд, багш сурган хүмүүжүүлэгчид Та бүхэндээ баярлалаа.
Дэлгэрэнгүй »