2026 ОНЫ 04 САРЫН 08, ЛХАГВА ГАРИГ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын скаутын холбоо, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээтэй хамтран "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөлийн МАЙХАНТ чуулганыг Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.

Онцлох мэдээ

Мэдээ мэдээлэл

💁‍♀️Төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Дорнод аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар үйл ажиллагаагаа танилцуулан, иргэдээс санал, хүсэлт хүлээн авч ажиллаж байна.
2023/10/20
👧👧Олон Улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Охид бидний ирээдүй" сэдэвт сургалт, нөлөөлөл, хэлэлцүүлгийн олон талт үйл ажиллагааг:
📌охидын өмнө тулгамдаж буй асуудлыг илрүүлэх,
📌хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд танилцуулах,
📌хүүхэд хамгааллын төсөлд тусгуулах, 
📌тэднийг эрүүл мэнд, цахим орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор  зохион байгууллаа.
📣Тус үйл ажиллагаанд:
- Өсвөр үеийн кабинетын их эмч, Клиникийн профессор, нийгмийн эрүүл мэндийн магистр, Хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч П.Баярмаа;
- Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн н.Батчимэг 
- Аз жаргал төвийн багш Д.Гантуяа 
- ГБХЗХГ-ын мэргэжилтэн Н.Алтантуяа 
- Цагдаагийн газрын мэргэжилтэн Г.Тэмүүжин нар сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулан ажиллаа.
Мөн ЕБС-ын төлөөлөл сурагчид, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон Политехник коллежийн оюутнууд, нийт 50 гаруй охид хамрагдлаа.🫶🫶🫶
#охидоохамгаалъя
#тэднийг_байгаагаар_нь_хүлээн_зөвшөөрье
2023/10/11
“ДЭЛХИЙН САНСРЫН 7 ХОНОГ” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА…🚀🚀🚀
🌎🌙🌟🌞 Сансар огторгуйгаар дамжуулан шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж буй World Space Week арга хэмжээний үеэр өсвөр үе, залуучуудад зориулан:
👍Сансрын нисгэгчийн тест
👍Цаасан пуужин хийх, хөөргөх
👍Бяцхан сэнс хийх туршилт
👍Робот угсралт тест
👍Хөгжөөнт тоглоом зэрэг сонирхолтой хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна.
Дорнод аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар-н Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх Unitel Hub төв.
🚀 Сансар огторгуйгаар хамтдаа…
2023/10/05
📣Хууль зүй, дотоод хэргийн яам; Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл; Asian Development Bank Mongolia; Japan Fund for Poverty Reduction (JFPR); Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар; Цагдаагийн Ерөнхий Газар -с “ХАМТАРСАН БАГ”-ийн ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
Сургалтын зорилго:  
✅ Дорнод аймгийн “Хамтарсан багийн гишүүдийн чиг үүрэг, хамтын ажиллагааны талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх;
✅ Жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх;
✅ Урьдчилан сэргийлэх;
✅ Кейс менежментийн талаар арга зүй эзэмшүүлэхэд оршино.
2023/09/28
Хүүхэд, багачуудыг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион явагдаж буй "Хичээл эхэллээ" арга хэмжээний хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчмын зам, уулзвар, гарцуудад 8 чиглэлд ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР-ын алба хаагчидтай хамтран хөдөлгөөн зохицуулалт хийлээ. Мөн зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гарах талаар хүүхэд багачуудад анхааруулж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх чиглэлээр санамж зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагч нарт өгч ажиллалаа. 
Хүүхдүүддээ зөвөөр үлгэрлэе!
2023/09/01
Энэхүү чуулганд 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн залуучуудын төлөөлөл дараах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцож, үзэл бодол, байр сууриа илэрхийлэх юм. 
Тухайлбал, 
1.Эрх зүйн шинэтгэлийн залуучуудад үзүүлэх нөлөө:– “Их Монгол” танхимд 
2.Сайн дурын ажил ба соёлын бүтээлч үйлдвэрлэгч, сайн дурын ажлын удирдлага, зохион байгуулалтын шинэчлэл – “Үндсэн хууль” танхимд 
3.Тогтвортой хөгжилд иргэний нийгэм, хувийн хэвшил, төрийн хамтын ажиллагаа -  “Их засаг” танхимд 
4.Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг бэхжүүлэх асуудал – Их эзэн “Чингис хаан” танхимд
5.Залуучуудын ур чадвар, энтрепренершип, зохистой хөдөлмөр эрхлэлт, олон улсын санаачилга – “Жанжин” Сүхбаатар танхимд тус тус зохион байгуулна.
2023/08/25

Зөвлөмж зөвлөгөө

Агентлагын мэдээ

2026/03/24
2026/03/18
Хүчирхийллийг таслан зогсоож, урьдчилан сэргийлэхэд хүн бүр оролцоотой байя.
2026/03/12
 ❌ Хүүхдээ үл хайхрах                                                                                                                                                                ❌ Хүүхэдтэйгээ ярилцахгүй байх                                                                                                                                       ❌ Цахим орчинд ёс зүйгүй харилцах                                                                                                                               ❌ Би л болж байвал бусдын яах нь хамаагүй                                                                                                               ❌ Хүүхдэд өгөх хайр халамжийг материаллаг зүйлээр үнэлэх                                                                                  ❌ Бусдыг муулах                                                                                                                                                           ❌ Гадна байдлаар ялгаварлан гадуурхах                                                                                                                 👆🏻 Таны хүүхэд таны тусгал!!!
2026/03/11
💐 Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаллын ерөнхий газраас харьяа 21 аймаг, 9 дүүргийн газар, хэлтсүүдээр дамжуулан орон даяар “Үрсийнхээ төлөө ээжүүд” арга хэмжээг 5 өдрийн турш зохион байгуулж байна.
💐 Тус арга хэмжээ нь нялх балчир, өсвөр насны хүүхэдтэй ээжүүд юун дээр анхаарах, гэр бүлийн аз жаргал, амар амгалан, бат бөх, халуун дулаан уур амьсгалыг бий болгохын тулд ээжүүдийн зүгээс юу хийж чадах, юуг хийх ёстой вэ гэдгийг соён гэгээрүүлэх чухал ач холбогдолтой. 
💐 Үрийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө, нийгмийн сайн сайхны төлөө нэгдэж байгаа ээжүүддээ баярлалаа.
Ээж амгалан бол эх дэлхий амгалан, ээж аз жаргалтай бол гэр бүл аз жаргалтай.
2026/03/10
2025/10/13
2025/09/01
🎨 Хүүхдийн баярыг тохиолдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хамтрын зохион байгуулж буй онцлог арга хэмжээнүүдийн нэг нь “Kids Art” фестиваль юм. 
🎨 Хүүхэд аливаад өөрийн оролцолтойгоор өөрчлөлтийг хийж, тэмцэж, бүтээлч чанараа хөгжүүлэх нь ямар чухлыг бодитоор ойлгуулж чаддаг сайн агуулга, цар хүрээтэй ажил болдог. 
🎨 Гэр бүлээрээ хамтдаа зурж, ярилцаж, хөгжилдөж, “амьд” харилцааг бий болгож чаддаг тус наадам маань өмнө жилийнхээс илүү хүртээмжтэй болж байна. 
Хүүхдийнхээ оролцоог идэвхжүүлж, хүүхдээ сонсож, бүтээлч чанарыг нь хөгжүүлж байхад үргэлж санаа тавьж байгаарай. 🤗😍
#ХүүхэдХайрИрээдүй
2025/06/01

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Дорнод аймаг, Хэрлэн сум, 4-р баг, 1

Холбоо барих:
Утас: 70584455
Цахим шуудан: dornod@cfga.gov.mn

© 2025 он. Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.